Цаг үе, үйл явдал
"UNFIEND" хөдөлгөөнд нэгдээрэй PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 9-р сарын 27, Пүрэв гариг, 14:15

Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд олон нийтийн цахим сүлжээг ашиглан бусдыг залилах, нууцалсан нэр хаягаас насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, амиа хорлох хүчирхийлэлд өдөөн турхирах, бусдыг үндэслэлгүй гүтгэж гутаан доромжлох зэрэг гэмт хэрэг зөрчлүүд дийлэнх хувь нь бүртгэгджээ. Дээрх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилгоор Цагдаагийн Ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй "UNFIEND" хөдөлгөөнийг манай газар дэмжин хамтран ажиллаж байна.

Та бүхэн энэ хөдөлгөөнд нэгдэн "Амьд харилцааг дэмжиж анхаарал халамжаа нэмэгдүүлээрэй"

 

UNRIEND дууг сонсоод үзээрэй

 
Л.Мөнхбаатар: Төрийн үйлчилгээ үзүүлэхэд иргэдээс бүртгэлийн мэдээлэл шаардахгүй байхыг зорьсон PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 6-р сарын 25, Даваа гариг, 16:49

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.

Дэлгэрэнгүй...
 
Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 6-р сарын 25, Даваа гариг, 16:46

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.21) нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 05 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хийсэн юм.

Дэлгэрэнгүй...
 
Төрийн захиргааны үйлчилгээг зорилтот 7 хороонд шилжүүлэх ажлын хүрээнд тус газраас сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 6-р сарын 21, Пүрэв гариг, 13:54

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн Сантай хамтран Хотын Засаглалыг сайжруулах төслөөс төрийн захиргааны үйлчилгээг зорилтот 7 хороодод шилжүүлэх туршилтын ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр Иргэний үнэмлэхийг ШИНЭЭР АВАХ, ДАХИН АВАХ, ХУГАЦАА СУРГАЛТ болон ЗУРАГ ЗАСАХ талаар хороодын улсын бүртгэгч нарт онолын болон практик сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 20-нд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 
Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон “Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” аянд нэгдлээ PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 6-р сарын 12, Мягмар гариг, 15:07

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон “Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” аянд нэгдэн хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэгүй өгөх “Өгөөмөр өдөр” өдөрлөгт албан хаагчидаас хандивласан эд зүйлсийг хэрэгтэй нэгэнд өгч ажиллаа.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 46-с 1

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь